Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй самар, жимс түүвэл 300 мянган төгрөгөөр торгоно

Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд, шинжилгээ судалгааны зориулалтаар л 0,5 кг жимс түүж болно гэж заасан байдаг. Зөвшөөрөлгүйгээр самар, жимс түүж, ан хийвэл хамгийн багадаа 300 мянган төгрөгөөр торгож, байгаль орчинд учруулсан хохирлыг төлүүлэх хуулийн заалт бий.

МХЕГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ч.Нямдаваа “Жимснээс гүзээлзгэнэ хамгийн эхэнд боловсордог. Жимс түүхийн тулд тухайн орон нутгийн асуудал хариуцсан байгаль хамгаалагчаас газар нутгийг заасан эрхийн бичиг авч, зөвшөөрлийн хүрээнд түүж бэлтгэх шаардлагатай. Түүхдээ иш үндсийг хугалахгүй, зөвхөн жимсээ бэлтгэж ашиглахыг анхааруулж байна.

Мөн тарвага агнахыг сүүлийн таван жилд хориглосон ч иргэд баярын үеэр хууль бус үйл ажиллагаа явуулах нь ихэсдэг. 2017 онд байгаль орчинд хохирол учруулсан иргэдийг 48 сая төгрөгөөр торгосон. Мөн байгальд хохирол учруулсан 400 сая гаруй төгрөгийг бүрэн төлүүлсэн” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *