Энэ жилийн наадмаар хурдан морь дагадаг автомашинуудыг болиулах шийдвэрийг Хурдан морины комисс гаргажээ. Хэрэв зөвшөөрөлгүйгээр морь дагавал торгох зэрэг арга хэмжээ авах аж. Зайлшгүй шаардлагатай 12-13 автомашин дагах юм байна. Мөн эмнэлгийн автомашиныг өртөө хэлбэрээр байршуулах аж. Байгалийн гарц, тухайн жилийн наадмын өнгөнөөс хамаарч хурдан морь уралдах зайг тодорхойлдог. Энэ жилийн хувьд,
-СОЁОЛОН, АЗАРГА – 23 КМ
-ИХ НАС – 25 КМ
-ХЯЗААЛАН -17 КМ
-ШҮДЛЭН 14 КМ
-ДААГА – 12 КМ зайд тус тус уралдах юм. Харин хурдан морины үйлдэр байдал, сэрвээний өндөр зэргийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гарсан ажлын хэсэг хариуцаж ажиллахаар болжээ.