Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй мод бэлтгэн тээвэрлэж явсныг илрүүлжээ

Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалтай газрын Онцгой бүс Чандмань Өндөр сумын Доншиг гэх газраас хууль бусаар мод бэлтгэсэн, мөн Өвөрхангай аймагийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хууль бусаар нарс модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэн, тээвэрлэж явсан хэргийг шалгаж байна гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд Хууль бусаар мод бэлтгэвэл “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *