Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй гудамж зам, талбайг сэтэлсэн иргэн, ААН-д арга хэмжээ авч байна

Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд иргэдээс ирсэн мэдээлэл, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас ирүүлсэн мэдээллийн мөрөөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран зөвшөөрөлгүйгээр авто зам сэтэлсэн, орц гарц гаргасан, зам замын байгууламж эвдсэн, 22 иргэн аж ахуйн нэгжийг газар дээр нь шалгаж 70 сая төгрөгний торгууль ноогдуулсан байна. Үүнд:

Зөвшөөрөлгүй авто зам сэтэлсэн найман хуулийн этгээд тус бүр 5,0 сая төгрөг, нийт 40 сая, зургаан иргэнд тус бүр 500,0 мянга, нийт 3,0 сая төгрөгийн мөнгөн торгуулийг зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.

Зөвшөөрөлгүй орц, гарц гаргасан гурван хуулийн этгээд тус бүрийг 5,0 сая төгрөгийн мөнгөн торгуулийг зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан. Үлдсэн мөнгөн торгуулийг иргэд эзэлж байна.

Нөхөн сэргээлт хангалтгүй байгаа байгууллагуудад шаардах хуудас өгч нөхөн сэргээлтийг бүрэн хийж гүйцэтгэх үүрэг даалгавар өгөхөөр боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *