Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨМЖ: “Covid-19” халдвараар өвдөөд эдгэрсний дараа архи согтууруулах ундаанаас татгалз

“Covid-19” халдвараар өвдөөд эдгэрсний дараахь зөвлөмжийг хүргэж байна.


  • Амин дэмээр баялаг хоол хүнс, шингэн зүйл сайн хэрэглээрэй.
  • Хэрэв та өвдөхөөсөө өмнө тамхи татдаг байсан бол эдгэрснийхээ дараа тамхинаас татгалзаарай. Архи согтууруулах ундаанаас мөн адил татгалзаарай.
  • Сандал дээр суугаад гүнзгий амьсгал авч гаргах амьсгалын дасгал хийж уушгины үйл ажиллагаагаа дэмжээрэй.
  • Ажил амралтын зохицуулалт хийж хангалттай амарснаар хурдан эдгэх боломжтой. Өөртөө хэт их ажлын ачаалал битгий өгөөрэй.
  • Хэвтэж эсвэл унтаж байхдаа доошоо эсвэл хажуу байрлалаар унтахыг хичээгээрэй. Ингэснээр таны уушгины үйл ажиллагаа илүү хурдан нөхөн сэргэхэд ач тустай
  • Хэрэв танд Covid-19-тэй холбоотой эрүүл мэндийн асуудал байвал нэгдсэн лавлах 119 эсвэл харьяа өрхийн эрүүд мэндийн ажилтнаас зөвлөгөө мэдээлэл аваарай.
  • Ханиаж найтаахдаа ам, хамраа таглаж бусдад халдвар дамжихаас сэргийлээрэй.
  • Алхах, суниах, иог хийх өөрийн биеийн онцлогт тохирсон дасгал хөдөлгөөнийг хийж хэвшүүлээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *