Categories
мэдээ нийгэм

Зөвлөлийн төлөвлөгөөний биелэлт, үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэв DNN.mn

Говьсүмбэр аймгийн “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-ийн ээлжит хурал болж, 2022 оны жилийн эцсийн төлөвлөгөөний биелэлт, үйл ажиллагааны үр дүнг хэлэлцлээ.

Энэ үеэр аймгийн иргэдийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2022 онд авч хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлийг 96.4 хувийн биелэлттэй гэж дүгнэсэн юм.

Мөн 2023 оны хийж хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Ш.Билэггүмбэрэл 2023 онд зөвлөмжийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллахыг зөвлөлийн гишүүдэд үүрэг болголоо гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *