Categories
мэдээ улс-төр

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг батлав

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар гишүүн Г.Занданшатар нарын 30 гишүүн 2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг тус хийлээ. Эдгээр хуулийн төсөл болон тогтоолын төслийг бүхэлд нь батлах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд заасан төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн эрхийг хангах эрх зүйн шинэ зохицуулалт бий болж, зөвлөлдөх ардчиллыг олон улсын туршлагын дагуу хөгжүүлэх нэг чухал алхам болох юм. Мөн иргэдийн улс төрийн эрхээ хэрэгжүүлэх, механизм тодорхой болж, иргэдийн нийгмийн идэвхийг сайжруулж, улс, орон нутгийн асуудлыг шийдвэрлэхэд оролцох оролцоог дэмжих ажээ. Хууль тогтоох, гүйцэтгэх болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа нь хууль зүйн хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг хангахад чухал түлхэц үзүүлэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *