Categories
мэдээ нийгэм

Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх ажлын хэсэг хуралдав DNN.mn

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд ирэх долоо хоногт...

УИХ-ын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14 дэх заалтыг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулсан “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр анхны хуралдаанаа хийлээ.

Ажлын хэсгийн хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах хугацаанд буюу 2022 оны 1 дүгээр сарын 23-наас 2023 оны 2 дугаар сарын 20 хүртэлх хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, батлав. Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах ажлын хүрээнд болох арга хэмжээг “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолд тусгасан билээ. Ажлын хэсэг мөн Зөвлөлдөх зөвлөлийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулахтай холбоотой асуудлаар хэлэлцэж, Шинжлэх ухааны академи, Их сургууль, эрдэм шинжилгээний болон судалгаа, шинжилгээний байгууллага, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо зэрэг мэргэжлийн холбоод, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагуудыг эрдэмтэн, судлаачдаа тус зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэхэд татан оролцуулах чиглэлээр анхаарч ажиллахаар ярилцав. Түүнчлэн 2023 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр дараагийн хуралдаанаа хийж, Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулахаар шийдвэрлэлээ.

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, гишүүдэд УИХ-ын гишүүн Н.Энхболд, С.Одонтуяа, С.Ганбаатар, Ж.Мөнхбат нарын УИХ-ын гишүүд, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нарын хүмүүс ажиллаж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *