Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨГӨӨ: Шилэн хүзүүн дээрээ мөсөн жин тавь

Хэсэгхэн жаахан мөсөөр эрүүл мэнд, дархлаагаа дэмжиж болох аж. Хятадын уламжлалт анагаах ухаанд гавал ясны суурь, шилэн хүзүүний хонхор дээрх цэгийг “фэн-фу” (салхины гэр) гэж нэрлэдэг байна.

Энэ нь бие махбодын олон хэсэгтэй холбоотой байдаг тул зүү тавих гол цэг болдог. Гэрийн нөхцөлд хүн болгон зүү тавьж чадахгүй. Үүний оронд шилэн хүзүүн дээрээ жаахан мөс тавихад л олон сайн үр дүн илэрдэг байна. Доош харан хэвтээд энэ цэг дээр мөсөн жинг 20 орчим минут тавина. Гэхдээ 2-3 хоногт нэг удаа, өглөө, орой ээлжлэн тавина. Өглөөгүүр тавихдаа өлөн байвал сайн. Хэвтэх дургүй байвал мөсөө тогтоохын тулд алчуур ороосон ч болно.

“Фэн-фу” цэгт мөсөн жин тавьснаар нойргүүдлээс ангижирч, бамбай булчирхайн үрэвслийг намдааж, ханиад томуунаас сэргийлэн, хоол боловсруулалтыг дэмжиж, толгойн өвдөлтийг намдаадаг аж. Мөн үе мөчний үрэвслийн өвдөлтийг мөсөн жингээр дарж болох бөгөөд бие махбод сэргэн, стресс ядаргаа тайлагдаж, целлюлит багасгах ид шидтэй аж. Та ч гэсэн туршаад үзээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *