Цас их хэмжээгээр орсноос болж зам талбайд халтиргаа, гулгаа үүсдэг. Үүнийг монголчуудын нэг бэрхшээл гэхэд буруудахгүй биз. Хальтирч унаснаас болж эмнэлэгт хэвтсэн, хүнд, хөнгөн бэртсэн иргэд нэмэгддэг.
Тэгвэл та бүхэнд сонирхолтой бөгөөд үр дүнтэй нэгэн алхалтыг сонирхуулж байна. Энэ бол пингвин алхалт.
Пингвин алхалт гэвэл бүгд л сонирхолтойгоор хүлээн авч, зарим нь хэрэгжүүлдэг тухай цахим орчноор нэлээд яваад буй.
Түүнчлэн пингвин алхалтыг хамгийн аюулгүй болохыг Японы эрдэмтэд баталсан байдаг. Тиймээс бэртэхгүй, энэ өвлийг эсэн мэнд давахын тулд пингвин алхааг сурцгаая.
Мэдээж хэрэг пингвин шиг алхаж сурахын тулд хөлнийхөө өлмий, өсгийгөөр бус улаар нь гишгэх их чухал. Тэгээд нэгэн хэмнэлээр, жижиг жижиг алхана. Хөлөө чирж болохгүйг анхаараарай.