Categories
мэдээ улс-төр

Зөвхөн зөвлөгөө авахын тулд 17.5 тэрбумыг төсөвт тусгасан талаар бие даагчид шүүмжлэв

УИХ дахь Бие даагчдын зөвлөл өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээний талаарх асуулгын хариуг сонссон. Энэхүү асуулгын талаар бие даагч гишүүд “Ерөнхий сайд бидний асуулгад хариу өглөө. Үнэхээр харамсалтай байна. 2009 оны анхны гэрээгээр Монгол Улс 2023 оноос цэвэр ашиг хүртэх байсан. Гэвч Дубайн гэрээгээр далд уурхайн бүтээн байгуулалтад зургаан тэрбум ам.долларын санхүүжилт авснаас болж цэвэр ашиг хүртэх хугацаа 2037 он хүртэл хойшилсон гэдгийг Ерөнхий сайдын Ажлын хэсэг хэллээ. Монгол Улсыг олон жил тэжээх томоохон ордоос ашиг хүртэж чадахгүйд хүрч байна” хэмээн бухимдлаа илэрхийлэв. Мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Улс орон 21 тэрбум ам.долларын өрөнд орчихсон, цалин тэтгэвэрээ нэмэх нь битгий хэл хасах тухай ярьж байна. 2009 онд Оюутолгойн гэрээ байгуулж байхад өргүй байсан. Харин 2039 онд гэрээ дүгнэгдэхэд бид ногдол ашиг аваад хоёрхон жил болно. Нэг үгээр хэлэхэд Монгол Улс ногдол ашиг, татвар юу ч авахгүй гэсэн үг. Төсөвийн тухайд цалин хасч, агентлагуудыг татан буулгаад хоёр тэрбум долларыг л хэмнэж байгаа. Гэтэл Амеркийн хуулийн зөвлөхөөс зөвлөгөө авахын тулд 17.5 тэрбум төгрөг зарцуулахаар болж, таван тэрбумыг нь шилжүүлчихсэн байна. Тодотголоор хоёр тэрбумыг нь шилжүүлнэ. Үлдсэн 10 тэрбумыг нь ирэх оны төсөвт суулгасан. Иймэрхүү ноцтой асуудлууд төсөвт их байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *