Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулах тухай” А/967 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт орон гэргүй, тэнүүчлэн амьдарч буй иргэдийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулахад хамтран ажилладаг “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын 2015 оны дөрөвдүгээр улирлын 40 сая 500 мянган төгрөгийн санхүүжилтийг олголоо.
Төрийн бус байгууллагуудтай холбогдох хууль журмын дагуу гэрээ байгуулж, үйл ажиллагааг хэрэгжүүлж, үр дүн тооцож сар бүрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газарт даалгав.
Дээрх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг 2015 оны Нийслэлийн төсөвт батлагдсан тэнэмэл, орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх зардлаас гэрээ, гүйцэтгэлийн дагуу хянан санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, Төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, гүйцэтгэлд хяналт тавьж, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд үүрэг болголоо гэжНийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.