Сонгинохайрхан дүүргийн XI хорооны нутаг “ЦПЦ” ХХК-ийн тоосгоны үйлдвэрт зуурмаг хэвлэгч, зуурагч тоног төхөөрөмжид хүн хавчуулагдан нас баржээ. Энэ тухай дуудлагыг онцгойгийнхон өчигдөр 17:01 цагт авч Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, иргэн О /40 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна