Categories
мэдээ улс-төр

Зүүний хүчний холбооныхон идэвхижив

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүхийн удирддаг Зүүний хүчний холбооныхон өнгөрсөн долоо хоногийн баасан, бямба гаригт хуралдлаа. Уг хурлаар Зүүний хүчний холбоо дотоод асуудлаа хэлэлцэж, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсан байна. Монголын хөрөнгийн биржийн захирал асан Х.Алтай, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Л.Амарсанаа нарыг Удирдах зөвлөлдөө багтаажээ. Мөн холбооны Бага хурлын гишүүдийн тоог 301-д хүргэсэн байна. Зүүний хүчний холбоо үйл ажиллагаагаа идэвхижүүлснийг намын нөхөд нь 2016 оны сонгуульд бэлтгэж байгаагийн нэг хэлбэр хэмээн тайлбарлаж буй ч Ерөнхий сайд асан С.Баяр, Сү.Батболд нарын фракцитай хамтрах шийдлийг гаргасан байж болзошгүй гэнэ. Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Л.Амарсанаа нь Ерөнхий сайд асан С.Баярын хүн гэгддэг. Мөн тус холбооныхон хуралдааныхаа дараа хүлээн авалт хийхэд Ерөнхий сайд асан С.Баяр оролцжээ.

МАН Их хурлаа хийж, удирдлагаа өөрчлөн, бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлэх үеэр С.Баяр, У.Хүрэлсүх нарын тэргүүлдэг фракцийнхан хүч түрэгдэж, Бага хурлын гишүүдийнх нь дийлэнх хувийг хотын фракци бүрдүүлсэн гэж намын нөхөд нь үздэг. Харин одоо үйл ажиллагаагаа идэвхижүүлэв бололтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *