Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сууц өмчлөгчдийн холбоо, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоотой “100 өвлийн өвгөнтэй хамт” баярын парадыг зохион байгууллаа. Парадад оролцогчид Баянгол дүүргийн ЗДТГ-аас “Өргөө” кинотеатр хүртэл алхлаа. Бүх нийтийн шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд болж буй энэхүү баярын парадад дүүргийн удирдлагууд болон 100 өвлийн өвгөн, үлгэрийн баатрууд, иргэд оролцов. Уг баярын парадын үеэр циркийн тоглолт болж, флаш моб бүжиг бүжиглэж, өвлийн өвгөд хүүхэд багачуудад бэлэг гардуулж, иргэдэд халуун аарц, чацарганаар үйлчиллээ.