Categories
мэдээ нийгэм

“Зүүн дөрвөн зам”-ын уулзварыг энэ сарын 16-ныг хүртэл хаана

Өнөөдөр буюу наймдугаар сарын 12-ны өглөө 06:00 цагаас 16-ны өглөөний 06:00 цагийн хооронд “Зүүн дөрвөн зам”-ын уулзварыг бүтэн хаахаар болсон тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Энэ хугацаанд замын хашлага солих, инженерийн байгууламжийн худгуудын өндрийн түвшнийг тохируулах, авто замын зорчих хэсгийг асфальт-бетоноор хучих болон зохион байгуулалтын хэвтээ тэмдэглэгээний ажлуудыг хийнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *