Улаанбаатар хотын агаарын чанарын 08:00 цагийн мэдээллийг хүргэж байна. 100 айлд агаарын чанарын индекс /АЧИ/ 500 буюу маш их бохирдолтой, МҮОНРТ орчимд 317 буюу их бохирдолтой байна. Мөн Нисэх, Толгойт, Баруун дөрвөн зам, Баянхошуу, 1-р хороолол орчимд бага бохирдолтой буюу АЧИ 106-165-ын хооронд байгаа юм. Бусад байршилд хэвийн гарчээ.
Их бохирдолтой үед: Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй.
Маш их бохирдолтой үед: Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх, амны хаалт зүүх хэрэгтэй.
.