Categories
мэдээ нийгэм

Зуслангийн замын түгжрэлийг багасгана

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр Хангарьд ордонд боллоо. Энэ үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх мэдээлэл өгсөн юм.

Тэрээр “Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг бий. Бид эхний ээлжинд 30-40 орц, гарцыг нээхээр ажиллаж байна. Зуслангийн замд ирэх долоо хоногоос “Хөрвөх эгнээ”-г хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Орой зуслан чиглэлийн, өглөө хотын төв чиглэлийн эсрэг урсгалын нэг эгнээг тухайн чиглэлийн автомашин зорчдог болгоно гэсэн үг. Цаашид хаана хөрвөх эгнээ хийж болохоор байршлуудыг судалж, хэрэгжүүлнэ. Мөн бид хоёр түвшний замын судалгааг гаргаж, зарим замыг нэг чигийн хөдөлгөөтэй болгохыг ажлыг ирэх долоо хоногоос эхлүүлнэ” гэв.

Өглөө зуслангаас хотын төв рүү ажил руугаа ирэх иргэдийн хөдөлгөөн ихэсдэг. Энэ үед эсрэг урсгал буюу хотын төвөөс зуслан хүртэлх зам сул байдаг тул энэ замын хоёрдугаар эгнээг түр хугацаагаар зуслангаас ирж буй авто машинуудад нээх юм.

Ийнхүү хөрвөх эгнээтэй болсноор авто замын ачаалал ихээхэн буурах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *