Иргэдийн эрүүл, аюулгүй, амьдрах орчныг бүрдүүлэх, стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд худалдаа, үйлчилгээ явуулж буй үйлдлийг таслан зогсоох зорилгоор Чингэлтэй дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Зуслангийн Цагдаагийн хэсэгтэй хамтран хяналт шалгалтыг хийлээ.
Хяналт шалгалтад Жигжид, Шарга морьтын зуслангийн гурван замын уулзварт үйл ажиллагаа явуулж буй 40 гаруй худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэд хамрагдлаа. Зөвшөөрөлгүйгээр худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэдэд ил задгай худалдаа, үйлчилгээгээ зогсоох талаар мэдэгдэж, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан үйлдлийг таслан зогсоож ажиллалаа. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар хариуцлага тооцохоор ажиллаж байна.