Өннөөдөр зуслангийн газруудаар их цэвэрлэгээний ажил өрнөх байсан боловч борооны улмаас хойшилсон байна. Уг үйл ажиллагааг Монголын оюутны холбоо, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Сити дээд сургууль хамтран зохион байгуулж буй гэнэ. Их цэвэрлэгээнд нийтдээ 500 оюутан хамрагджээ. Цаг агаарын нөхцөл байдлаас болж хойшилсон зуслангийн газруудын их цэвэрлэгээг маргааш хийхээр болсон байна. Зунжин худалдааны төвийн гаднаас 11.00 цагт зуслангийн чиглэлд нэгдсэн журмаар унаа хөдлөх ажээ.