П.Н.Шастиний нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг дээр тус эмнэлэгийн зүрхний мэс заслын тасгийн эмч нар болон БНСУ-ын эмч нарын баг ирэх зургадугаар сарын 18-наас 25-ны өдрүүдэд зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулахаар болжээ.
Үзлэгт хамрагдсан хүүхдүүдээс онц хүнд хэлбэрийн эмгэгтэй, яаралтай мэс засал хийх шаардлагатай хүүхдүүдэд тухайн өдрүүдэд Монгол, Солонгос эмч нар хамтран мэс засал хийх аж. Тухайн үзлэгт хамрагдахыг хүссэн хүүхдүүдийн ар гэрийнхэн гуравдугаар эмнэлэгийн Зүрхний мэс заслын тасагт хандах боломжтой юм байна.