Сөүлийн их сургуулийн Синчо эмнэлгийн 11 хүний бүрэлдэхүүнтэй баг манай эмнэлгийн эмч нарын багтай энэ сарын 20-25-ны өдрүүдэд хамтран ажиллаа. Солонгос эмч нарын баг Монголд хүрэлцэн ирж 70 гаруй төрөлхийн зүрхний гажигтай хүүхдэд үзлэг хийжээ. Энэхүү үзлэгээсээ нэн яаралтай хагалгаанд орох зүрхний хавсарсан гажигтай 7 хүүхдэд дөрвөн өдрийн турш хагалгааг хийжээ.
Энэхүү хагалгааг Монголд анх удаа хийж байгаа ч амжилттай болсон байна. Монголын эмч нар маань зүрхний цоорхойн хагалгааг хийчихдэг. Харин хавсарсан зүрхний гажигтай хүүхдүүдэд хагалгаа хийх боломж тун хязгаарлагдмал байдаг аж. Учир нь багаж тоног төхөөрөмж, эм тарианы хангалтгүй байдлаас үүдэн хийгдэггүй юм байна.
М.Ууган