Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Шар морь өдөр || DNN.mn

Аргын тооллын гуравдугаар сарын 6, Адъяа гариг. Билгийн тооллын 4, Шийдэм од, шар морь өдөр. Өдрийн наран 7:24 цагт мандан, 18:43 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *