Ойрын өдрүүдэд өдөртөө халж, маргааш баруун зүгийн нутгаар, 31-нээс 6-р сарын 01-нд ихэнх нутаар хүчтэй салхи шуургатай байна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлэв.
31-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 1-нд төвийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 2,3-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно, дуу цахилгаантай. Салхи 31-нээс 6 дугаар сарын 1-нд ихэнх нутгаар, 2-нд говийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 3-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Идэр, Тэс голын сав газар болон Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 6 дугаар сарын 1, 2-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.