Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Зургадугаар сард инфляц 16.1 хувь болж өслөө DNN.mn

Испани улсын инфляц сүүлийн 30 жилийн дээд түвшинд хүрлээ

Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт тасралтгүй өссөөр байна.

2022 оны зургаадугаар сард үнийн өсөлт улсын хэмжээнд өнгөрсөн оны мөн үеэс 16.1 хувь, өнгөрсөн оны эцсээс 9.5, өмнөх сараас 1.5 хувь өссөнийг Үндэсний статистикийн хороо танилцууллаа.

Өнгөрсөн оны мөн үеэс 16.1% өсөхөд

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 19.5 хувь (мах, махан бүтээгдэхүүн 2.4 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 29.1 хувь),
  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувь,
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 14.1 хувь,
  • орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 11.1 хувь,
  • эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 17.2 хувь,
  • тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 27.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Өөрөөр хэлбэл, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ зургадугаар сард улсын хэмжээнд 16.1 хувь гарсны 5.8 нэгж хувь буюу 36% нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалжээ.

Өнгөрсөн дөрвөн оны зургаадугаар саруудад хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт ямар хэмжээнд байсныг доорх графикаас харна уу.

Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 344 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 373 нэр төрлийн бараа, үйлчилгээний 200 нь импортын бараа байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 45.5 хувийг эзэлж байна.

Инфляц өнгөрсөн сард 16.1 нэгж хувь гарсны 57.1 хувь буюу 9.2 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан хэмээн үзжээ. Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеэс 19.2 нэгж хувь, өмнөх сараас 0.8 нэгж хувиар нэмэгдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *