Categories
мэдээ

Зургаан цагаан мэнгэтэй шар луу өдөр

Аргын тооллын наймдугаар сарын 25. Сумъяа гариг. Билгийн тооллын 30. Зургаан цагаан мэнгэтэй шар луу өдөр. Өдрийн наран 06.07 цагт мандан 19.50 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар малтахад муу. 

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой,  бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *