Өндрөөс унах гэж байсан иргэнийг аварчээ. Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хорооллын 70 дугаар байрны 6 давхраас иргэн М /36 настай, эрэгтэй/ унах гээд байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн зургаан албан хаагч 2 техник хэрэгсэлтэй ажиллаж аюулгүй болгож, иргэнийг дүүргийн цагдаагийн албан хаагчид хүлээлгэн өгсөн байна.