Монгол Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл сүүлийн 10 гаруй жил тэргүүлсээр байгаа. Уг үзүүлэлтийг бууруулахын тулд судсан дотуурх оношилгоо эмчилгээ буюу ангиографийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байсан. Энэ хүрээнд 2021 оны төсвийн тодотголоор “
” худалдан авахад зориулж 10.8 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн байдаг.
Зүрх, судасны өвчний хүндрэлийн үед 72 цагийн дотор ангиографийн оношилгоонд орж эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг бөгөөд Улаанбаатар хотоос алслагдсан орон нутгийн иргэд өөрт хамгийн ойр БОЭТ-үүдээс цаг алдалгүй энэ төрлийн тусламж үйлчилгээг авдаг болсон байна.
Тухайлбал Орхон аймаг энэ төрлийн тусламж, үйлчилгээг 2021 оны арванхоёрдугаар сараас хойш үзүүлж эхэлсэн бөгөөд ойролцоох Булган, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн 185 өвчтөнд төлөвлөгөөт болон яаралтай шугамаар тусламж үйлчилгээг үзүүлжээ.
Орхон аймагт ангиографийн аппараттай болсноор дээрх гурван аймгийн иргэдийн нийслэлийг зорих урсгал 90 гаруй хувиар багассан байна.
Бусад аймгуудын хувьд Дорнод аймаг 34, Өвөрхангай аймаг 35, Ховд аймаг 40-өөд тохиолдолд энэ төрлийн тусламж үйлчилгээг үзүүлжээ.