Categories
мэдээ нийгэм

Зургаагаас дээш хүүхэдтэй айлын байрны урьдчилгааг төр даахгүй

Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцэж, эцсийн найруулгад бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн.

Уг тогтоолын төсөлд зургаагаас дээш хүүхэдтэй айлын байрны урьдчилгааг төрөөс даах заалт орсон талаар сошиал орчинд мэдээлэл тарсан.

Гэхдээ уг тогтоолд зургаан хүүхэдтэй айлын байрны урьдчилгааг төрөөс даана гэсэн заалт ороогүй аж. Харин хүүхдийн тооноос хамаарч гэр бүлд дэмжлэг үзүүлэх гэдэг утгатай заалт оруулсан хэмээн төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хэлж байна.

Уг тогтоолын төслийг Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Ж.Чинбүрэн нарын гишүүд өргөн барьсан бөгөөд долоон зүйл заалттай аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *