Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн Захиргааны Удирдлагын хэлтсээс дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийт албан хаагчдад өнөөдөр хуулийн сургалт хийлээ. Уг сургалтаар 2017 оны 7 сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн “Зөрчлийн тухай” хуулийн ерөнхий ойлголт, мөн тус хуулийн онцлог заалтууд, ач холбогдолыг танилцуулж, мэдээлэл өгөв. Дашрамд мэдээлэхэд, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/01 дүгээр захирамжаар энэ оныг ‘’Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил’’ болгон зарласантай холбогдуулан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн тасгаас иргэдэд болон албан хаагчдад зориулан шат дараатай сургалт, зөвлөгөөг хийж байгаа юм. Тухайлбал, энэ сарын 22-ны өдөр иргэдэд хуулийн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг болно хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.