Categories
мэдээ нийгэм

Зөрчилтэй барилгуудыг лацаджээ

МХЕГ-аас зөрчилтэй, зөрчлөө арилгаагүй, улсын байцаагчийн акт, албан шаардлагыг биелүүлдэггүй, хэрэгжилтийг хангуулж ажилладаггүй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг албадан зогсоогоод байна. Тухайлбал, СБД-ийн нэгдүгээр хороонд “Глобал хурд” ХХК-ийн захиалгаар баригдаж буй 12 давхар оффис, үйлчилгээний зориулалт бүхий барилга магадлал хийлгээгүй зураг төсөлтэй, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байхад барилга угсралтын ажил гүйцэтгэсэн, бетон цутгалтын ажил гүйцэтгэхдээ хоногийн дундаж 5 хэмээс бага үед цутгасан бөгөөд бат бэх нь тодорхойгүй, лабораториор баталгаажуулаагүй, барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй байсан зэрэг зөрчил илэрчээ. Иймд барилгын ажлыг зөрчил арилгах хүртэл хугацаагаар зогсоон лацадлаа. Мөн ХУД-ийн нутаг дэвсгэр, Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойд буланд барилгын зураг, зөвшөөрөлгүйгээр баригдаж байсан иргэн Л.Баяндалайн барилгын ажлыг зогсоож лацадсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *