Төв цэнгэлдэхэд өнөөдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 386 улсын байцаагч 10 гаруй чиглэлээр хяналт тавьж, ажиллажээ. Энэ жил хоол үйлдвэрлэл, худалдааны тусгай зөвшөөрлийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас олгосон байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн наадмын хуушуурны махны дээжээс өчигдөр, өнөөдөр шинжилгээ авсан гэв. Тус шинжилгээний дүнгээр хуушуурны мах муудсан зөрчил илрээгүй аж. Төв цэнгэлдэхэд үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгжийн тоо өнгөрсөн жил 1200 байсан бол энэ жил 800 болж буурчээ.
Б.УРАН