Хөдөө Аж Ахуйн (ХАА) 2022 оны ээлжит тооллого тавдугаар сарын 1-нээс эхэлсэн. Тус тооллогод
- Мал аж ахуй
- Газар тариалан
- Ойн аж ахуй
- Ан агнуур
- Загасны аж ахуй үйлдвэрлэл эрхлэгч өрх, аж ахуйн нэгжүүд хамрагдаж байгаа.
Энэ хүрээнд зөгийн тооллогыг долоодугаар сарын 8-ны өдрийг хүртэл орон даяар хийхээр болжээ. Тооллогын хугацаанд тусгайлан бэлтгэгдсэн тоологч нар иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас биечлэн очиж батлагдсан маягтын дагуу мэдээлэл авна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 75331212 дугаараас лавлах боломжтой.
ХАА-н тооллого зургаадугаар сарын 24-нөөс долоодугаар сарын 8-ны өдрүүдэд Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Ховд, Дундговь, Баянхонгор, Баян-Өлгий, Дорноговь, Өмнөговь аймгууд болон Улаанбаатар хотод тус тус явагдах юм.
Share
Tweet
Share
Share