Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2019 оны есдүгээр сарын 13-нд байгуулсан МОН-3786 зээлийн хөрөнгөөр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд баруун аймгууд чиглэлийн гол авто замын сүлжээний хэсэг болох Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн 57.56 км авто замын их засварын ажлыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Зам барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийн үйл ажиллагааг Азийн хөгжлийн банкны Худалдан авах ажиллагааны журмын дагуу зохион байгуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гүйцэтгэгчээр шалгарсан “Эйч кэй би интернэйшнл холдинг” ХХК-тай зам барилгын ажлын гүйцэтгэх 13.97 сая ам.долларын өртөг бүхий гэрээг 2021 оны гуравдугаар сарын 31-нд гэрээ байгуулсан.
Зам барилгын ажлыг 2021 оны дөрөвдүгээр сарын 20-нд эхлүүлэхээр холбогдох бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд гэрээгээр зам барилгын ажлыг 24 сарын хугацаанд гүйцэтгэж ашиглалтад оруулах юм хэмээн ЗТХЯ-наас мэдээллээ.