Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлж Л.Халтарыг Зам тээвэр хөгжлийн дэд сайдаар томилоод байна. Тэрбээр Монгол, Оросын хамтарсан Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дэд даргаар ажиллаж байгаад дээрх албан тушаалд томилогдлоо. Ерөнхий сайд болон сайд нар салбарын бүтээн байгуулалтын ажлуудад хариуцлагатай, хуулийн дагуу шуурхай ажиллахыг хэллээ.
Л.Халтар нь Төмөр замын ашиглалтын инженер, бизнесийн менежер мэргэжилтэй. ОХУ-ын Санкт-Петербург хотын Төмөр замын сургууль, ОХУ-ын Эрхүү хотын Замын харилцааны их сургуульд тус тус суралцаж, төгссөн. Улаанбаатар төмөр замд хашаа цэвэрлэгч, ачигчаас орлогч дарга хүртэл 38 жил ажилласан туршлагатай нэгэн юм.