Categories
мэдээ нийгэм

Zr89 (zirconium89) изотоп бодисыг оношилгоо, эмчилгээнд ашиглах талаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

УХТЭ-ийн үндэсний оношлогоо, эмчилгээний төвд суурилагдаж буй ПЕТ-СТ тоног төхөөрөмж нь оношлогоо, эмчилгээний хамгийн оричн үеийн дэвшилтэт технологи бөгөөд уг технологи нь хавдрын оношлогоонд нэн ач холбогдолтой юм. Мөн үүнээс гадна ПЕТ-СТ-д ашиглагдах радио-изотоп бодис үйлдвэрлэх циклотрон суурилагдаж байгаа нь зарим халдварт бус өвчин, хорт хавдрыг эмчлэх бүрэн боломжтой болж байна. Энэхүү ажлын хүрээнд 2019 оны гуравдугаар сарын 7-8-ны өдрүүдэд БНСУ-н радиологийн эрүүл мэндийн институтэд (KIRAMS) 1st Radioisotope-Antibody Drug Asian Conference хуралд УХТЭ-н дарга Г.Баясгалан, стратеги, төлөвлөлт эрхэлсэн орлогч дарга Б.Эрдэнэбулган нар оролцож тус байгууллагатай Zr89 (zirconium89) изотоп бодисыг оношилгоо, эмчилгээнд ашиглах талаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн Монгол улсад цөмийн оношлогоо, эмчилгээний өнөөгийн байдал сэдвээр илтгэл танилцуулав. БНСУ-н KIRAMS нь азийн улс орнуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, эмнэл зүйн судалгаануудыг амжилттай хэрэгжүүлж ирсэн туршлагатай байгууллага юм. Zr89 изотоп нь хөхний хорт хавдрыг илрүүлэхэд ач холбогдолтойгоос гадна эмчилгэний тунгаар ашиглах боломжыг судлаж байгаа юм.

Манай улсын хувьд цөмийн оношлогоо хэрэгцээ их байгаа бөгөөд нийт хамрагдах шаардлагатай иргэдийн 20 хувь нь гадаад улсад зорьж уг оношлогоог хийлгэдэг. Гэвч үнэ өртөг өндөр учраас тэр бүр хамрагдаж чадахгүйгээс цаашдын эмчилгээний асуудалд маш хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг гэдгийг иргэд ярьж байсан юм.
УХТЭ-ийн үндэсний оношлогоо, эмчилгээ төв нь нээгдэж үйл ажиллагаагаа эхлүүлэхэд багахан хугацаа үлдээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *