Хятадын Хөх мөрөнд осолдсон 456 хүнтэй хөлөг онгоцонд амьд хүн үлдсэн
гэх найдлага тасарчээ. Өнөөдрийн байдлаар 29 хүний цогцосыг Хятадын
аврах албаныхан олсон бөгөөд хэн гэдэг нь тогтоогдоогүй байгаа аж.
Үүнээс үүдэн зорчигчдын ар гэрийнхэн бухимдан эсэргүүцэл зарлаад байна.
Ослоос 14 хүний амийг аварсан бөгөөд Хөх мөрөнд эрлийн баг ажиллуулж
зорчигчдын цогцосыг хайж байгаа аж. Аврах ажиллагааг Хятадын төрийн
зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян удирдан явуулж байгаа бөгөөд хөх мөрний
эрэгт жагссан иргэдийг шөнийн цагаар хориглосон бүс рүү нэвтрүүлэхгүйн
тулд цагдаа нар хүч нэмэн ажиллаж байна. Осолдсон хөлөг онгоц Наньжин
хотоос Чуньцин хүрэхээр аялж явжээ.