Categories
мэдээ нийгэм

Зочид буудлуудад шалгалт явуулж байна

Image result for Зочид буудлуудад шалгалт явуулж байна

Нийслэлийн цагдаагийн газар бусад холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зочид буудал, дэн буудлуудад хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулжээ.
Хяналт, шалгалтын хүрээнд 124 зочид буудал, 226 дэн буудлыг шалгаж зохих зөвшөөрөлгүйгээр үйлчилгээ эрхэлсэн 32 зочид буудал, 93 дэн буудалд найман сая гаруй төгрөгийн шийтгэл ногдуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах чиглэлээр 115 мэдэгдэл, шаардлага өгчээ.
Үүнээс Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн зочид буудал найм, дэн буудал 20, нийт 28 газрыг 4,450,000 төгрөгөөр торгож 119 ширхэг спиртийн сул агууламжтай, 115 шил спиртийн өндөр агууламж бүхий шилтэй шингэнийг хураасан байна. Цаашид зочид буудал, дэн буудлуудад хийх хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *