Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Өнөөдрийн хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Тухайлбал Төрийн өмчит банкийг олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайг өргөтгөх тухай, Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн авлагыг төлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, цаашид авах арга хэмжээ, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн явц зэргийг хэлэлцэх аж.
Хуралдаанаас гаргасан шийдвэрийг хүргэх болно.