Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдөр:
– Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн зарцуулалт, үр дүнгийн талаар,
– “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн 2014-2021 оны санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн,
– Боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн хоолны нормативт зардлын талаар,
– Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар,
– Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл зэрэг 22 асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг 14.00 цагт танилцуулах аж.