Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны зургадугаар сарын 6-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Тогтоолын төсөлд стратегийн ач холбогдол бүхий Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу 34 хувь байхаар тогтоох зохицуулалтыг тусгажээ.
Тогтоолын төсөл батлагдсанаар Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн УИХ-ын 2014 оны долдугаар сарын 1-ний 54 дүгээр тогтоолыг хүчингүй болгох зохицуулалтыг мөн төсөлд тусгасан байна.
Засгийн газар УИХ-тай зөвшилцөний үндсэн дээр “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын 2014 оны тогтоолыг өнөөдөр олон нийтэд нээлттэй мэдээлж байна.
Энд дарж татаж авна уу