Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Маргаашнаас шатахууны үнэ өсөхгүй

Шатахууны үнэ маргаашнаас өсөхгүй гэж АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мэдээллээ.

Тэрээр, “Өнөөдөр АМГТ болон УУХЯ-нд тодорхой ААН-үүдээс шатахууны үнэ өсгөх тухай албан тоот ирсэн. Олон нийтийн сүлжээнд тархаж байгаа шиг 600 хүртэлх төгрөгөөр өсөхгүй.

Яагаад гэвэл 2021 оны гуравдугаар сард гарсан ЗГ-ын тогтоолоор Монгол Улсын нөөцийг 30 мянган тонноор АИ92 бензинийг нэмэгдүүлэх шийдвэр гарсан. 2020 оны аравдугаар сараас хойш дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өссөн. Өнгөрсөн тавдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл АИ92 бензинийг 1450 үнэтэй худалдаалагдаж байна. Тиймээс маргаашаас үнийн өсөлт явагдахгүй” гэв

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *