Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэнэ DNN.mn

Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар авах зарим арга хэмжээ, Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Тавантолгой түлш ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээ, Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто зам засахад хөрөнгө гаргах тухай тогтоолын төсөл, Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан төслүүдийн хэрэгжилт зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэж байна хэмээн ЗГХМОНХГ-аас мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийг төлөөллийг хүлээн авч уулзах үеэрээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэнд олгох тэтгэмжийг нэмэгдүүлэх боломж нөхцөлийг судлах, гаднын өндөр хөгжилтэй орноос нарийн мэргэжлийн зөвлөх эмч, мэс заслын багийг энэ онд эх орондоо урьж ажиллуулах зэрэг асуудлыг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулан зарим шийдвэрийг гаргахаа амласан юм.

Уг асуудлыг өнөөдөр хэлэлцэж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *