Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Хуралдаанаар, ковидын үеийн санхүүгийн зарцуулалтад хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа. Мөн 2022 оны 5-р сарын 1-нээс иргэн бүрийг урьдчилсан үзлэг, эрүүл мэндийн эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулах үүргийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод даалгалаа.
Салбарын сайд С.Энхболд “Эрүүл мэндийн даатгалын санд 60,8 тэрбум төгрөгийг санд төвлөрүүлсэн ба тавдугаар сарын 1-нээс нийт иргэнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулна. Сүүлийн хоёр жилд иргэд цар тахалд өртсөн, нас баралтын шалтгаан болсон таван өвчнийг эрт илрүүлэх зорилготой. Бүх насныхан буюу нярайгаас ахмад үеийн бүх иргэний эрхтэн тогтолцоонд шинжилгээ хийж, үзлэгт хамруулах ажлыг бэлтгэж байна” гэлээ.