Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЗГ: Энэ сарын 10-наас 25-ныг хүртэл улаан түвшинд шилжиж, хатуу хөл хорио тогтоохоор боллоо

Улсын Онцгой комиссоос дөрөвдүгээр сарын 10-наас 25-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоох саналыг Засгийн газарт хүргүүлсэн талаар мэдээлсэн билээ.

Уг саналыг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж энэ сарын10-наас 25-ныг хүртэл улаан түвшинд шилжих шийдвэр гаргажээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлыг даван туулахын тулд дэлхийн улс орнуудын Засгийн газар бүхэн өөр өөрсдийн арга барилаар ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас дөрөв болон тавдугаар сарыг дархлаажуулалтын сар болгон зарласан. Энэ нь үр дүнгээ өгч хагас сая иргэнээ дархлаажуулаад байна. Засгийн газар өнгөрсөн хугацаанд шуурхай ажилласан. Вакцинжуулалтын хэлэлцээрүүд амжилттай хийгдэж дууслаа.

Зорилтот бүлгийн бүх иргэнээ дархлаажуулах хэмжээний вакциныг авах хэлэлцээрүүдийг хийсэн. Одоо татан авах ажил үлдээд байна. Вакцин үйлдвэрлэгч орнууд экспортоо зогсоож, эхний ээлжид дотоодын хэрэгцээгээ хангахад төвлөрч байгаа.

Вакцины татан авалтын хугацаа тодорхой болсон, эрүүл мэндийн салбарт оргил ачаалал ирэх тул үүнийг бодолцон хөл хорио тогтоож байна.

Дөрөвдүгээр сарын 10-25-нд буюу 15 хоногийн хугацаанд Улаан түвшинд шилжихээр боллоо”гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *