Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг баталлаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон хүсэлт гаргасан Гашуунсухайт боомт дахь Чингэлэгт тээврийн терминалаар нүүрс экспортлогч аж ахуйн нэгжийн экспортын нүүрсийг цахимаар нээлттэй арилжааг зохион байгуулах, төлбөр тооцоог гүйцэтгэх, нүүрсний чанарын шинжилгээ хийх, эдгээрт хяналт тавихтай холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна.
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, УИХ-аар Уул уурхайн биржийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлж байгаа. Энэ төслийн гол агуулга нь нүүрс, зэс, төмөр зэрэг гол металиудаа уул уурхайн биржээр дамжуулан худалдана. Энэ хууль 7-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Харин долоодугар сарын 1-нийг хүртэл зөвхөн нүүрсийг биржээр зарахаар болж байна гэв.