Categories
мэдээ нийгэм

Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын номын санч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт болж байна

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсын Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан хамтран Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын номын санч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг 2019 оны 02 дугаар сарын 25-наас 27-ны өдрийн хооронд зохион байгуулж байгаа бөгөөд нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Улаанбаатар хотын нийтийн төв номын санд боллоо.

Тус сургалтыг нээж, ЗХЖШ-ын Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн дарга, хурандаа С.Төмөрхуяг, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-очир нар үг хэлэв.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-очир: “Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар 2018 оны 06 дугаар сараас ЗХЖШ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулан “Эерэг эх орон” аяныг зохион байгуулан ажилласан.

Тус аяны хүрээнд Улаанбаатар цэргийн хүрээний 22 цэргийн ангийн 2700 орчим алба хаагчдыг хамруулан хотын соёлч иргэний эерэг хандлагыг төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох сургалт, нөлөөллийн ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж ирсэн.

Эерэг-Эх орон аяныг ЗХЖШ-тай хамтран хоёр дахь жилдээ залуучуудад эх оронч сэтгэлгээ төлөвшүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулах бөгөөд энэхүү аяны 2019 оны эхний ажил болох Монгол Улсын Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын номын санч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, мэдлэг мэдээллээр хангах сургалтыг Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран зохион байгуулж байна. Тус сургалтад Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын нийт 34 номын санч оролцож байна.Энэхүү сургалтыг мэргэжлийн байгууллагатай хамтран онол, дадлагыг хослуулсан тусгай хөтөлбөрөөр зохион байгуулж, зэвсэгт хүчний анги, байгууллагуудын номын санч нарыг богино хугацаанд мэргэшүүлж байгаагаараа онцлог юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *