Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын зэс баяжуулах үйлдвэрт үйлдвэрлэлийн осол гарч, 39 настай эрэгтэй амиа алдсан байна.
Тодруулбал, өчигдөр /2019.10.15/ 14.09 цагийн үед гурван метрийн гүн бутлуурын машинд унаж, амиа алдсан эрэгтэйн цогцсыг аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид гаргаж, аймгийн Прокурорын газарт хүлээлгэн өгсөн байна.