Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Зэлт гол” гэдэг газар энэ сарын 16-ны өдөр ойн түймэр гарсан.
Түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой
байдлын газрын 46 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын
22 албан хаагч, Аврах тусгай ангийн 22 албан хаагч, нийт 90 хүн ажиллаж
байна.
Мөн аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны
нутаг “Бяруун чулуу” гэдэг газар, Ерөө сумын Бугант тосгоны нутаг “Майн
зоо” гэдэг газар, Ерөө сумын Бугант тосгоны “Атаа гол” гэдэг газар
гарсан ойн түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын албан
хаагчид болон Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын хаагчид,
орон нутгийн иргэд ажиллаж байгааг ОБЕГ-аас мэдээллээ.