Завхан аймаг дахь Цагдаагийн газрын дарга, хурандаа С.Цэрэнсамбуу тус аймгийн Улиастай сум болон бусад сумдын нутаг дэвсгэрээс гарах бүх замын хөдөлгөөнийг хаах тушаал гаргажээ. Байгаль цаг уурын аюултай үзэгдлээс шалтгаалан зам даваа хаагдаж, орон нутгийн зам, замын байгууламжаар зорчих боломжгүй аюултай байдал үүссэн тул Улиастай болон бусад сумдын нутаг дэвсгэрээс гарах орон нутгийн болон улсын чанартай авто замын хөдөлгөөнийг XII сарын 1-ний өдрийн 12:00 цагаас эхлэн байгалийн аюултай үзэгдэл намдах хүртэл түр хугацаагаар хаахаар боллоо.